Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 6-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2023 оны 6-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2023-07-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 6-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 22.0-25.5 градус дулаан, бусад сумуудад 16.5-20.9 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шарга, Тооройд 36, Бигэрт 34, Алтайд 33, Хөхморьт, Жаргалан, Тайширт 32, Дэлгэр, Халиунд 31, бусад сумуудад 24-30 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Эрдэнэд 2, Цогт, Чандманьд 4, Тонхил, Есөнбулагт 5, Баян-Уул, Дэлгэр, Цээлд 6, Бугат, Тайширт 7, бусад сумуудад 8-15 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 30-34 градус дулаан, бусад нутгаар 23-29 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 68, Тоорой, Шаргад 65, Хөхморьтод 62, Эрдэнэд 61, Бигэр, Цээлд 60, Даривт 59, Баян-Уул, Чандмань, Гуулинд 58, бусад нутгаар 52-56 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Эрдэнэд 0, Цогт, Чандманьд 1, Есөнбулагт 2, Гуулинд 3, Бугатад 4 градус дулаан, бусад сумуудад 5-12 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарсан ба Чандманьд 8.1 мм, Цогтод 2.0 мм, Есөнбулаг, Цээл, Эрдэнэд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 32 м/с, Есөнбулагт 24 м/с, Тонхилд 20 м/с, Хөхморьт, Алтайд 19 м/с, Тооройд 18 м/с, Цогтод 17 м/с, бусад сумуудад 9-16 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдол энэ сард мал хорогдлын мэдээ ирээгүй байна.
Ургацын мэдээ: Энэ сард 0.0-1.7 ц/га ургац тодорхойлогдсон байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлт болон залаалалтын үе шат ажиглагдсан байна.
Говь-Алтай аймгийн зуншлагын байдал буюу бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2023 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар Есөнбулаг, Баян-Уул, Гуулин, Жаргалан, Төгрөг сумуудад 23.7 хувьд зуншлага сайн буюу ургалт сайн, 67.1 хувьд зуншлага дунд буюу ургалт удааширалтай Алтай, Бугат, Тоорой тосгон, Тонхил, Хөхморьт, Бигэр, Дарив, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ сумууд орж байна. Харин 9.2 хувьд зуншлага муу буюу ургалт муу сумуудад Дэлгэр, Тайшир сумуудад гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /